2012-05-23
Философи мэдлэг
Философи

 

http://bits.wikimedia.org/skins-1.20wmf1/common/images/magnify-clip.pnghttp://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/Socrates_Louvre.jpg/200px-Socrates_Louvre.jpg

Сократ, барууны философийн эцэг

Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.

Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.

Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.

Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм

Монголын амьдралын философи

 

 

Эртний тvvхтэй Монгол тvмэнд ямар философи оршин байв улмаар байж болох вэ гэж бодох боллоо.Энэ бодлоо таньтай хуваалцья.

Философи гэдгийг энд амьдрах гvн ухаан, бас амьдралынх нь мөн чанар гэдэг утгаар хэрэглэлээ.

                    

Харин 'философи сургааль' ийн хувьд :

1. Өрнөдийн (Европ)

2. Дорнийн (Ази) гэсэн vндсэн 2 гол урсгал байна.

Дорнийн философийн талаар би сайн мэдэхгvй юм. (шашных бол байдаг)

Өрнийн философи сургаалиуд одоогийн бидны амьдралд гvнзгий нэвчжээ.

 

Тvvхийн явцад зарим vндэстэн өөрсдийн философи системийг бvрдvvлсэн байх юм.

Шинжлэх ухаан болон нийгмийн хөгжлийн хэрэглээний шаардлагаар бий болж байсан урсгалуудыг цаг хугацааны дарааллаар нь жагсаавал:

Итали : Натурфилософи (байгалийн материалист)

Франц : Позитивизм, (юмийг байгаагаар нь бодитой авч vзэх)

Англи : Эмпирик (туршлагийг гол болгох)

Герман : Системт онолд тулгуурласан (Хэгэль, Кант-ийн сонгодог сургаалиуд)

Америк : Прагматик (ашигтай л бол...)

Япон : Гvйцэж тvрvvлэх (бусдыг дуурайх бус, бусдын хайж буйг нь өрсөж олох "онол")

/эдгээрийг сайжруулж бvр vгvйсгэж шинэ онолууд 'vйлдвэрлэсээр байсныг энд дурьдаагvй товчилсон болно./

Эдгээр нь коммунизмаас фашизм хvртэлхи улс төр, эдийн засгийн бvх онолууд vvсэх суурь дэвсгэр болсон юм.

Аливаа улсын хөгжлийг автомашинтай зvйрлэвэл vндэсний философи онол нь мотор нь, улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил нь машины гадаад загвар, vзэмж юм.

Тэгээд ч дээр дурьдсан орнуудөнөөдөр илvv тогтвортой хөгжиж байна.Харин азийн барууд гэх мэт Зvvн Өмнөд Азийн орнуудад ямар нэг ийм философи суурь байхгvй гэж би боддог.Тэдэнд шашины эсвэл Конфvзийн онол байдаг байх л даа.

Харин улс төр, эдийн засгийн байгуулалынхаа хувьд Өрнийхнөөс хуулсан. ("автомашины жишээгээр бол бусдын моторыг зээлдэж аваад өөрсдийнхоо гадаад загварыг суулгасан" гэсэн vг.)

Ийм хөгжил тогтвортой байж чадах уу гэдэг нь эргэлзээ төрvvлдэг юм.

Монголын хувьд ямар байв аа.Монголчуудад шинжлэх ухааны хэрэгцээгээр бий болсон философи онол байгаагvй л болов уу.Харин 'хар ухаан ' буюу цэвэр амьдралаас гарч ирсэн гvн ухаан бол байсаан.

19-р зуун хvртэл Монгол улс дээр дурьдсан /философийн системvvд/ олон онолтой онолгvй болоод л байлаа.

Бөөгийн болон Натур (байгалиа шvтэх) vзэл бас Тvвдийн шашны онолууд, мөн өөрсдийнх нь эмпирик бас прагматик шинжтэй гэж хэлж болмоор 'танин мэдэхvй' нь Монголчуудын хэрэгцээг хангаад байсан бололтой.

Харин амьдралын хэв маягийн хувьд Монголчуудад 'тэсч vлдэх философи' vйлчилж байсан . (гадны зарим эрдэмтэд ч ингэж vздэг шиг санагдсан)

Хатуу ширvvн байгалийн араншин, vргэлжийн дайн тулаан, тэмцэл дунд тэсч л гарвал барав гэдэг vзэл давамгайлж байжээ.Бидны хэрэглээ, аж ахуй ч тийм байв.

Мал сvрэг маань аль болох толгой бvрэн хахир өвлийг давж, онд мэнд орох л "vvрэг" -тэй.

Хvмvvсийн сэтгэхvй ч тийм.Хvvхэд байхдаа хатуу ширvvн орчныг тэсвэрлэж өнгөрvvлэх ёстой.Том болж насанд хvрвэл хар бор ажилд нухлагдана.Орчин нь ч тийм байхыг шаарддаг байсан биз.

17-19 -р зуунаас 2 Их гvрний дунд амиа аваад гарах бодлого явуулж , их ч зvйлээ золиосолсон.

Тэсч vлдэх философи маань ч vр дvнгээ өгсөн.Бас Орос маягийн 'мотор' оор хvч нэмэгдvvлсэн гэж байгаа.

Одоо байдал өөрчлөгдөж.'Тэсч vлдэх философи' орчин vеийн хөгжлийн шаардлагийг хангахгvй болжээ.

Тэсч vлдэнэ гэдэг маань нэг байрандаа байх, ердөө оршихуйгаа хамгаалах төдийгөөр л хязгаарлагдаж байна.

Гэтэл бусад орнууд урагшлаад байдаг.Бид нэг газраа зууралдаад л зогсоод байна гэдэг нь пассив маягаар хоцроод л байна гэсэн vг.

Нөгөө талаас "хөгжинөөө" гээд л.,өөрсдийн vндсэн философигvй зvгээр нэг хуулаад, дууриагаад баймааргvй байна.

Нэг бол цоо шинэ онол, сэтгэлгээний систем бий болгох, эсвэл уугуул (тэсч vлдэх) философио шинэчлэх 2 замын уулзвар дээр иржээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Философи дахь хоёр үндсэн уламжлал

1.  Хүний шинж чанарыг шинжлэн судлах

2.    Байгаль ертөнцийг судлах 

Байгалийг судалсан эртний философичид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ.

17, 18-р зуунд философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон.Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон.

Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан.Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллагыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв.Манай үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь Австрийн философич Витгенштейн байсан юм.

Мөн философи нь хүн өөрийгөө таньж мэдэх сонирхолтой салбар юм.Энэ салбарт өөрийгөө яагад энд байгааг юу хийхийг хүсэж байгаагаа ойлгохгүй хүнд илүү тохиромжтой.Тэдний амьдралд энэ салбар тодорхой зорилготой бас яаруу биш уужуу болгоно.Гэхдээ зөвхөн ийм хүмүүст зориулсан юм биш бүх хүнд нээлттэй.

 

 

 

 

 

Дундад зууны үеийн Баруун Европын философи

1.1 Схоластикийн үүсэл
III зуунд Ромын эзэнт улс гүн хямралд орсон нь соёл, үзэл суртлыг доош унагажээ. Хууль эрхээс бусад бүх салбарт ямар ч шинэчлэлт өөрчлөлт орсонгүй. Энэ үед гагцхүү ромын хууль л улам нарийн боловсорсон. Ард олны амьдралын доройтол, нийгмийн хямрал, олон удаа гарсан дайн байлдаан зэрэг нь тэр үеийн уран сэтгэгчдийн анхаарлыг татаж байв. Энэ бүхний шалтгааныг эрэн хайцгааж зөвхөн шашны үүднээс л хариу өгч болох байв. Материаллаг ертөнцийг танин мэдэх асуудал хойш тавигдаж хойд ертөнцийн тухай, ертөнцийг болон хүнийг удирддаг хүч- бурхан, ид шид, ад зэтгэр, чөтгөр шулам, нүгэл буяны тухай асуудлыг илүү анхаарах болсон. Шинжлэх ухаан уналтанд орж, ертөнц бол хүний мэдлэгт өртөхөөргүй зүйл гэсэн скептик үзэл газар авсан байна.

Тухайн цаг үеийн оюун сэтгэлгээний өмнө тавигдаж байсан асуудал шинээр үүссэн христосын шашин өөрийн хариултаа өгөхийн тулд өөрийн гэсэн философийн системийг буй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байв. Платоны философиос анхлан суралцсан Климент, Ориген нарыг христос шашны анхны философичид гэж тооцдог юм. Ориген бүх нийтээрээ мөхөж буйг номлосноороо тэр үеийн Платоноос ялгарсан юм. Хэдийгээр Христос шашин албан ёсоор Оригены бүтээлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Христосчуудийн дунд түүний нэр ихэд алдаршсан. Дараа энэхүү эзэнт улс мөхөж эхэлсэн боловч Х зуунд ариун Ромын герман үндэстний эзэнт улс болж дахин сэргэсэн байна.

Дээрх үед Дундад зууны Христос шашинтны анхны философичид төрөн гарсан билээ. Их Карл хааны ордны сургуулийн үндэслэгч Алкуин нь Августины үзлийг үргэлжлүүлсэн юм. Тэрээр эртний Грек Ромын философи дахь “үнэний алтан үрийг ” хүндэтгэж байв. Түүний шавь Рабан Мавр, тухайн үеийнхээ нэвтэрхий толь болсон Архиескоп Майнцский нарын нэр ихэд алдаршсан юм. YIII-Х зууны философичид эртний Грек Ромын үлдэгдэл дээр суралцаж, “сүмийн эцэг” нарын латин болон Грек хэл дээрх сурвалжууд, эклектик сурах бичгүүдийг үзэж суралцсан хүмүүс байв. Тэдний хувьд агуулга биш харин хэллэг, илэрхийллийн билэгдэл, хэлбэр нь гол байсан юм. Ийнхүү зүйрлэн илэрхийлэгчдийн дотроос халзан Карл хааны ивээлд Парист амьдарч байсан Иоанн Скот Эриген гэгч Ирландын хуварга тодорсон билээ.

Эригений философи нь шинэ платизмийг христос шашны номлолтой хослуулан, шашны номлолыг философийн ухаантай нягт холбосон систем байв. Жинхэнэ философи, жинхэнэ шашин 2 нэг зүйл гэж тэр хэлж байжээ. Эриген грек хэл мэддэг байсан нь Христосын дорнын “Сүмийн эцэг” нарын нөлөөг авахад хүргэсэн байна. Түүний “Байгалийг хуваах тухай”  гэсэн
зохиолд танин мэдэхүйн гол зорилго бол юмс үзэгдэл бүхний шинж чанар, байр байдлыг тодорхойлох явдал гэж үзжээ. Ойлголт ухагдахууныг бодит утгатай хэмээн үзсэнээрээ тэрээр реалист байсан юм. Ерөнхий бол жинхэнэ бодит байдал мөн., ойлголтуудын шат дараалсан дэг журмын жинхэнэ бодит ертөнц гэж үзсэн. Нэгж юм үзэгдэл бол үзэгдлийн төдий зүйл юм. 

Иргэний үзлээр ахуй нь бүхэлдээ 4 байгальд хуваагдана. 
1. Бүтээгдээгүй боловч бүтээгч байгаль- энэ бол ертөнцийн дээд шалтгаан бурхан
2. Бүтээгдсэн, мөн бүтээгч байгаль, энэ бол бүтээгч байгаль болох бурхны логикчлох үзэл санаа
3. Бүтээгдсэн бөгөөд бүтээгдээгүй байгаль- энэ бол мэдрэхүйн ертөнц
4. Бүтээгдээ ч үгүй бүтээгдэх ч үгүй байгаль – энэ бол ертөнцийн сүүлчийн зорилго болох бурхан юм. 
Энэхүү дээрээс доош чиглэсэн хөдөлгөөн нь эргээд дээш чиглэсэн хөдөлгөөнөөр солигдож ахуйн эргэлт нь бурханд очиж түгжигднэ. Оршин байгаа бүхэн бурхан, бурхан бол оршин буй ахуй гэж үзсэн түүний Пантеист үзлийг 3-р Пап шижиглэн шүүсэн байна. Иргэний үзлээр үхсэний дараах амьдрал гэдэг бол бодит амьдарал биш зөвхөн илэрхийлэл юм. Хүний оюун ухаан нь “Бурханы нээгдэхүйг ухаарч чадна” гэж тэрээр үзсэн. Нэр төрөөс оюун ухаан биш, харин ухаанаас нэр төр үүснэ, ухаараагүй нэр төр бол хүч султай, харин ухаарсан нэр төр нь найдвартай тогтвортой байдаг гэжээ. IХ зуун гэхэд Ромын сүм хийд сайтар системчлэгдээгүй байсан учраас иймэрхүү рационалист үзлийг няцаах хүчгүй байжээ.

1.2 Эрт үеийн Схоластик философи
Х зуунд Папын засаглал нэн сул байв. Папчлалын түүх нь энэ үед алаан хядаанаар дүүрэн байлаа. Нэг Папын хоолойг огтолж алсан, нөгөөгийн амьсгалыг түгжин алсан, 3 дахь нь өрсөлдөгчөө алаад эцэст нь өөрөө үхсэн гэдэг. 12 хон настай хүү ч Папын суудалд заларч байжээ. Папуудын мэдлэг боловсролгүй байдал бүр хэвшил болсон байв. Бурхан анхнаасаа ертөнцөд философич, яруу илтгэгчдийг биш, харин эрдэмгүй хүмүүсийг бүтээсэн гэж номлох болжээ. Гэсэн ч II Папын суудалд заларсан Сильвестер папын сууринд заларсан Герберт гэгч эртний грек ромын болон энэтхэгийн математик одон орны мэдлэгийн зарим талыг тусгасан арабын боловсролтой баруун европыг танилцуулсан юм. Гербертийн ачаар европчууд арабын тоо болон тоо бодох самбарыг мэдэх болжээ. Хаан бол их тоог илэрхийлнэ, харин бага болон юу ч биш хүмүүс ямарч тоог илэрхийлэхгүй. Герберт номлосон байна. Тэрээр дундад зууны локигийг шашины үндсэн арга болгохоор зорьсон байна.

ХI зуунд католицизмын нөлөө ихэссэн байна. VII  Геригоргий папын суудалд заларсан Гильдебранд гэгч хуврага шашинд шинэчлэлт хийж эхэлсэн. Тэрээр сүм хийдийн бие даасан байдлыг бататгаж, төрөөс хамааралгүй болгож, папын нэр хүндийг асар өндөрт өргөсөн. Энэ шинэчлэлийг хойд Италийн баян хотууд дэмжжээ. Энэ үеэс пап ба эзэн хааны хоорондох ширүүн тэмцэл эхэлсэн юм. XI зууны эцэс XII зууны эхэн гол төлөв пап ялж, сүмийн системийн бүх салаа батжиж католицизм улам бүр нэвтэрч байв. Гильдебранд 15 насандаа папын ширээнд заларсан, тэрээр намхан царай муутай, маш хурц характертэй хүн байсан. Тэрээр шашин сүм хийдийн зэвсгийг сэлэм жадтай зүйрлэж байв. Иерусалимд  сүсэглээгүй хэнтэй боловч дайн зарлахыг хүсдэг байсан ертөнцөд шударга ёс тогтоон гэдэг нь ром болон папын хязгааргүй ноёрхлыг тогтооно гэсэн үг. Сүм хийд бол иргэний төрөөс хязгааргүй дээгүүр юм мөн пап бол ертөнцийн дээд удирдагч, хаадууд түүнд захирагдах ёстой гэж айлдаж байв.

Дундад зууны христос шашны тусгай сургуулиар боловсруулдаг байсан өвөрмөц философи буюу Схоластик хөгжлийн эхний үе нь чухам энэхүү 8-12 р зууныг хамарна. Бурханы үнэн номлолыг Эстекулятэв логикийн үндэстэйгээр хамгаалан системчилж үндэслэх нь энэ үеийн философийн үүрэг байв. Дундад зууны ихэнх схоластиуд тухайн үеийн бүхий л ухаанд суралцсан хүмүүс байсан. Дундад зууны нэртэй схоластикуудын тоонд парижийн их сургуулийг үндэслэгчдийн нэг Абелярь, Аристотелийн логикийг хатуу баримтлагч агуу их Альберт, дундад зууны мэдлэг ухааны нэвтэрхий толь “Бурханы номлолын  нийлмэл цогц” хэмээх бүтээлээрээ алдаршсан Акемэнифома, дундад зуунд анх удаа байгалийн шинжлэлийн ухаанд гол анхаарлаа хандуулж, байгалийн туршлагын судалгааны чухалыг номлосон Рожер Бекон нар орно.

Итали гаралтай Кентерберийн архиефископ Ансельним анхны схоластик философич гэдэг. Тэрээр Y Григогын папын бодлогыг англид хэрэгжүүлсэн хүн билээ. Ансельнимийн бурханы ахуйг онтологийн үүднээс баталсан баталгаа ихэд алдаршсан билээ. Оюун ухаан дахь тодорхой, илт үзэл санаа нь тэрхүү санагдаж буй зүйлийн бодит оршихуйтай тохирно. Хүмүүсийн хамгийн дээд оршихуй болох бурханы тухай боддог. Эртний үеийн схоластик филоссофийн агуулгыг Ансельним гаргасан бол хэлбэрийг нь буюу аргыг нь Абеляр тодорхойлсон юм.

Британий цэрэг тайжийн хүү Пьер Абеляр шашны философид зүтгэж логикийг шашны номлолын зэвсэг болгосон боловч тэр нь эцэстээ шашны номлолыг дотроос нь задраасан юм. Абеляр Парис дахь хутагт Женевьевын шашны сургуулийн нэртэй багш, онолын маргааны гарамгай мастер байсан. Абеляр эцэслэн боловсруулсан метафизик системийг бий болгоогүй билээ. Платоны нөлөөг Цицерон, Августи нараар дамжуулан авсан ч “Би сүсэглэхийн тулд ойлгон ухаардаг” гэсэн үндэслэлийг барьсан юм. Схоластик логикийн эх үндэс нь Аристотелийн логикийг завхрал байв. Христос шашинтан байх, логикч байх 2 адил зүйл гэж Абеляр үзсэн юм.

1.3 Номинализм ба реализм
 Аристотелийг сэргээснээрээ схоластик номлол дэвшилттэй юм. Мөн ерөнхий ойлголт буюу универсалын тухай асуудлаар маргаан үүсгэсэн танин мэдэхүйн асуудалд өөрийн хувь нэмрээ оруулсан хэрэг. Номиналистууд ерөнхий ойлголт бол бодит оршихгүй, зөвхөн нэр ойлголтоор л байх зүйл гэдэг. Эндээс Nomen буюу нэрийг баримтлагч, номинализм гэсэн нэрийг авчээ. Номинализмийг эсэргүүцэгч реалистууд ерөнхий ойлголтуудыг нэгж хэсэг юм, үзэгдлээс үл хамааран бодитой жинхэнэ оршин байдаг гэж үзсэн. Реалистууд болон номинализмийн тэмцэл нь эртний грек ромын философичдын маргааныг сэргээсэн юм. Дундад зууны философийн түүхийн бүхий л үеийн туршид номинализм ба реализмын тэмцэл явсан юм. Маргаан үүсэх гадаад шалтаг нь 3-р зуунд нэрд гарсан шашны номлол тайлбарлагч Порфирын “изагог” гэгч зохиолд тавьсан асуудлууд байв.

Тэрээр 
1. төрөл зүйлүүд нь биеэ даан орших уу, эсвэл сэтгэл санаанд л орших уу
2. хэрвээ оршдог бол биет байдлаар орших уу, эсвэл биегүй зүйл үү
3. тэдгээр нь тусгаар ахуй болох уу, эсвэл мэдрэхүй юмс үзэгдэл дотор тэдгээртэй зэрэгцэн орших уу
Хэт реализм нь “Ерөнхий ба бодит зүйл” гэж үздэг. Порфирын асуудалд хариулбал: 
1. универсал нь бидний ухаан санаанаас ангид бодит зүйл
2. тэдгээр нь оюун санаалаг шинжтэй
3. тэдгээр нь мэдрэхүйн ертөнцөд трансцендент бөгөөд тусгаар юм үзэгдлээс өмнө оршино.  
Дундад реализм үзэхдээ:
1. Универсал нь бодит зүйл
2. тэдгээр нь хэрэгтэй “хэлбэртэй” адил 
3. тэдгээр нь мэдрэхүйн ертөнцийн юм үзэгдлийн дотоод шалтгаан юм гэдэг энэ бол аристотелийн хоёрдмол шинжтэй реализм болно.

Номинализм нь реализмийн эсрэг “Универсал бол юмс үзэгдлийн дараа үүсэх нэр юм” гэж үздэг. Зөвхөн тусгаар, нэгж юм үзэгдлүүд бодитой оршино. Универсал нь тэнгэрт ч газарт ч, бурханы ухамсарт ч, мэдрэхүйн ертөнцөд ч байхгүй, хүний хэл ярианаас ангид бодит утгагүй зүйл билээ. Иймээс Порфирийн сүүлийн хоёр асуудал шаадлагагүй болсон. 
Концентулизм бол ерөнхий зөвхөн хүний ойлголт ухагдахуунд л оршиж, тусгаар юм үзэгдэл дахь адил талыг  тэмдэглэдэг гэж үзсэн хэт номинлилзмын төрөл юм. 
Номинлизм ба реализмын тэмцэл бүр эртний грек-ромын философид эхэлсэн билээ. Платон нь хэт реализмыг үндэслэсэн,  Аристотель буулт хийж дундач реализмыг түүхийн хувьд бэлтгэсэн кинкүдийн ба скоикууд номинализмыг урьдчилан номлосон  байна.

Энэ тэмцэл христос шашины пантристик номлолд тусгалаа олсон байдаг. Христос шашинд орсон анхны философич юстинх ойлгож ухаарсан бүхэн үнэхээр бодитой оршино, хэрвээ гадаад мэдрэхүй үүнийг баталж чадахгүй байгаа бол түүний тэр өөрөө боловсроогүй хэрэг гэж үздэг. Тэрээр христос шашны зан үйлээр христосийн бие болон цустай үнэхээр нэгддэг гэж итгүүлж байв. Схоластик философи дахь номинализм ба реализмийн тэмцлийн гадаад хүчин зүйл нь порферын “Оршил” гэдэг ном ба түүнд хийсэн боэцийн тайлбар байсан юм. Тэд Аритотелийн талыг барьсан бөгөөд Аристотелийн хэлбэлзэл улам гүнзгийрсэн байна. Универсал нь биеэс ангид байвал сэтгэгдэж л чадна, тэрнээс оршихгүй хэмээснээрээ Платоноос ялгарсан юм. Боацийн үзлээр Аристотель “Категори” зохиолдоо юмс үзэгдлийн тухай биш, үсгийн тухай номложээ. Энэ номлолын нөлөөгөөр эрт үеийн схоластик логик бол зөвхөн үгээр хөөцөлддөг ухаан гэх үзэл бүрэлдсэн байна. Төрөл зүйл гэдэг нь тусгаар юм үзэгдлийг тэмдэглэхэд зориулсан үг төдий юм. Энэхүү дундад зууны номинализм үүсчээ.

Логикт хандана гэдэг бол оюун ухаанд хандана гэсэн үг хэмээх Беренгерийн рациональ тайлбар нь Эрегений оюун ухаан нэр төрийн харилцааны зарчмыг практикт хэрэглэж, аливаа ид шидэд мунхруулахыг няцаасан юм. Энэ үеэл номиналист сенсуализмтай холбоотой байлаа. Тэрээр универсаль нь бодитой оршино гэдгийг ертөнц няцаасан байна. Компен хотод төрж, Суассоны, Реймист боловсрол олж Британид багшилж байсан Габелярийн багш Расцелин 3-ийн тухай ортодоксаль сургаалийн оронд тритеизм гэгчийг номлосон байна. “Гурвалын ” гурван дөрөв нь хүчин чадал дур хүсэл эрхэм чанараараа нэг юм . 
Зөвхөн нэгж тусгаар юм үзэгдэл л обьектыг бодитой оршино гэж Росцелин үзсэн.

Тусгаар хүмүүс байдаг харин хүний төрөл бол ерөнхий нэр үгнээс өөр зүйл биш. Хүн төрөлхтөн, адгуус зэргийг аль нэг тодорхой хүн амьтангүйгээр төсөөлөх аргагүй. Хүн төрөлхтөн гэдэг бол обьект биш, харин шинж чанар, үг нэр юм. Энэ шинжийг агуулсан тодорхой хүн л байна. Хар гэдэг юм байхгүй, харин хар өнгөтэй юм бол байна. Ухаан гэж байхгүй харин ухаалаг сэтгэл бол байна. Росцелин мэдрэхүйн үзлээс ангижирч цэвэр оюуны ойлголтод тулгуурлаж чадаагүй учраас түүний номинализм нь сенсуализмтай холбогдсон юм.

Росцелин нэгэнт ерөнхийн бодьтой оршихыг няцаасан болохоор бүхлийн хуваагдал хэмгүүдийн бодьтой оршихыг ч няцаахад хүрчээ. Зөвхөн дор дороо тасархай түгжигдмэл нэгж обьектууд болон тэдгээрийн нийлбэр л бодитой оршино. Нэгж юмс нь хуваагдахгүй харин үг нэрийг хувааж болно. Ийнхүү бүхэл ба нэгжийн тухай механик төсөөлөл гаргажээ.
Номинализмын эсрэг хэт реализмыг баримтлан Кентерберийн Ансельм тэмцэл явуулсан юм. Ансельм ямар ч нэгж юм үзэгдэлд хэрэгжээгүй “цэвэр” универсаль орших боломжтой гэж үзсэн байна. 

Хэт реализмыг хамгийн их номлосон хүн бол Росцелины шавь Шампогийн Гильом юм. Түүнтэй Абеляр ширүүн тэмцэл явуулжээ. 
Гильом үзэхдээ тохиолдлын шинжээрээ бие даасан байдалтай байх юмст ирж шингээд, тэдгээрийг өөр хооронд нь яг адил болгодог универсаль нь анхдагч субстанц болой. Ийнхүү бүх хүмүүс мөн чанараараа адил юм. Гагцхүү хүн гэдэгт зарим тохиолдлын шинжүүд нэгдэж Сократ, Платон гэх мэт бие хүмүүсийг бүрдүүлдэг. Үүний эсрэг Абеляр үзэхдээ Сократ, Платон хоёр ямар ч ялгаагүй нэг хүн шиг адил биш гэсэн дүгнэлт гаргасан юм. Энэ нь Гильомыг хэт реализмаа арай зөөлрүүлэхэд хүргэсэн байна.

Реализмтай тэмцэх номинализмын тэмцэлд XI-XII зууны их сэтгэгч Абеляр чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Юмсыг хэлдэг биш, харин үгийг хэлдэг хэмээн Абеляр номлолоо эхэлдэг. Ерөнхий илэрхийллийн агуулга нь ерөнхий сэтгэлгээ мөн хэмээгээд ерөнхий ойлголт ямар ач холбогдолтой вэ, яаж үүсдэг вэ гэсэн асуудал тавьсан.   

Номинализм реализм хоёр нь  үндсэн гурван зүйлэр ялгарсан.
1. онтологын үүдээс санаа, оюун ухааны мөн чанар, биет юм үзэгдэл зэрэг нь биеэ даан орших  тухай асуудал дээр
2. гносеологийн үүднээс ойлголт ухагдахууны шинж чанар, үүсэл, ач холбогдолын асуудал дээр
3. локигийн үүднээс ерөнхий ба нэгжийн харилцааны асуудал дээр байна. Энэ бол нэг талаас, эмпиризм ба сенсуализм, нөгөө талаас спекуляци хоёрын  тэмцэл болсон. 

Номинализмын хүрээнд байгаль шинжлэлийн хөгжил явагдсан. Философич маань баруун-католлик урсгалыг баримталж байна уу, түүнийг эсэргүүцэж байна уу, тууштай шашны үзэлтэн үү, эсвэл тэрс үзэлтэн үү, үл сүсэглэхүй буюу чөлөөт сэтгэлгээ байна уу гэсэн асуудал дундад зууны шашны үзэлд автагдсан философийн асуудал мөн.


1.4 Схоластикийн оргил ба бууралтын үе
XIII-XV зуунд схоластик философи хөгжлийн оргилдоо хүрч эргээд уналтанд орсон юм. Энэ үед Баруун Европт  схоластик номлолоорхи хамгийн дорвитой  системүүд бүрэлдсэн билээ. Мөн энэ үед гар үйлдвэр-цехийн байгуулалт бүхий хотууд хөгжиж эхэлсэн юм. Энэ үед загалмайтны аян дайн болж байсан бөгөөд ихээхэн хот сууринг эвдэлсэн. Загалмайтны аян дайнаар дорно дахин, Араб, грекийн мэндлэг ухаан, философи хүчтэй нэвтэрсэн юм. Энэ үес Европчууд аристотелийг мэдэж бишэрч ирсэн гэж үздэг.

Түүний зэрэгцээ тэрс үзэлтний хөдөлгөөн ч гарах болов. Хөдөлгөөнд оролцсон ихэнх нь үйлдвэрчид  хөрөнгөтнүүд  байв. Тэд санаа ба биеийг аль алиныг биеэ даасан эхлэл гэж үзэж дуализмыг баримталсан учраас биеэр хийх аливаа үйл, тухайлбал сүм хийдийн зан үйлийг ч няцааж байв. Бурхан бол зөвхөн санаа сэтгэлийг бүтээсэн гэж итгэж байв. Мөн сүмийн үзэл суртлыг номлох, тэрс үзэлтэнтэй тэмцэх хүсэл эрмэлзлэл төрүүлэхийн тулд доминиканы болон францисканы гэх мэт шашны цол хэргэмийг бий болгожээ. Домиканчуудаар инквицизийг бүрдүүлсэн байна. Харин францисканчууд ард олны дотор орж ажилладаг байжээ.

XIII зууны хамгийн боловсронгуй схоластик номлолыг доминиканы ба францисканы гэсэн хоёр урсгал гаргасан юм. Доминиканчууд гол төлөв Аристотелийг баримталж байв. Францисканчууд хуучин ба шинэ гэсэн хоёр салбар болсон юм. 
Сүсэг бишрэл гэдэг нь дотоод далд гэгээрэл биш, харин гадаад “бурхан нээгдэхүй” мөн. Бурхан оршин байгаа нь бурханы тухай санаа байгаа гэдгээр биш, харин апостериороор буюу бурхны бүтээсэн ертөнц байгаа гэдгээр батлагдана. Фома ертөнцийн тогтоц бүрэлдлийн бүхэл нэгдмэл байдлыг нөхцөлдүүлж буй “анхдагч шалтгаан” дээд оюунлаг эхлэл байгааг таван нотолгоо гаргажээ.

Матери бол нэн  тодорхойгүй, нэн идэвхгүй бололцоо мөн. Зөвхөн санааны хэлбэр л бололцоог бодит байдал болгоно. Жинхэнэ юмсыг бүтээдэггүй харин тэдгээрт гадаад тодорхой төрхийг олгож байдаг хоёрдогч, Акциденталь хэлбэрүүд нь субстанцлаг  хэлбэрээс ялгаатай болно. 
Оюун ухаан гэдэг бол “эзэмшиж чаддагаараа” “тэмүүлэх чадвар” болох дур хүслээс дээгүүр зүйл. Хүний бүх дур хүслээс цэцэн ухаанд тэмүүлэх нь хамгийн тааламжтай хүсэл гэж Фома хэлсэн байдаг. Энэ хүсэл нь хамгийн дээд сайн сайхан зүйлийг эзэмшихүй буюу бурханы бясалгалд байдаг. Хүний анхнаасаа л нүгэлд автагдаагүй чанарын үлдэгдэл нь дур хүслээ зөв сонгон чиглүүлэхэд тусалдаг.


 

 

Бичсэн: Энхбадрал | цаг: 17:00 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax